On Air - 12.12 MHz

Сайн байна уу? 12.12 дугаар долгионоор та бүхэнд хүрч буй "ON AIR - 12.12 MHz" рп байна. Манай хамт олон нь дэлгэцийн сувгийн сэдэвтэй РП бөгөөд 6 сарын 3-ны өдөр үүд хаалгаа нээхээр бэлдэж байна. Бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг өөрсдийн Facebook болон РП-ийн хувийн хуудсуудаараа дамжуулан хүргэх болно.

Хуваарь

Энэ хуудсанд бид долоо хоног бүрийн хуваариудыг хуваалцах болно.

Шаардлага

Бидэнтэй нэгдэхэд та юунд анхаарах хэрэгтэй вэ?Үнэн байх — Бидэнтэй нэгдэхийн тулд та өөрийн үндсэн (side bish) хаягаараа хандана уу. Мэдээж давхар РП-д харъяалагдахгүй байх.Соёлтой байх — Та орлон тоглогч хүнийхээ хувьд харилцааны өндөр соёлтой байж биеэ зөв авч явахыг эрмэлзэнэ үү. /Энэ нь бидний хувьд бусдыг эвгүй байдалд оруулах үйлдэл хийхгүй байхыг хэлнэ./Хичээл зүтгэлтэй байх — Нэгэнт биднийг зориод орж байгаа бол үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бусадтай эвтэй, нээлттэй харилцах нь таны үүрэг болох юм.Нэмэлт — Бид илүү цэгцтэй байлгах үүднээс зарим нэг хүчин зүйлсийг харгалзан таныг нэгдэх боломжгүй гэж үзэж болно. (Үүнд: Нэг хаяг дээр олон тооны дүрээр орлон тоглодог байх гэх мэт.)

Элсэх

Та манай хамт олонтой нэгдэхийн тулд элсэх хүсэлт илгээх шаардлагатай бөгөөд түүнээс өмнө "Шаардлага" цэснээс бидний танд тавих шаардлагыг уншиж танилцан, нийцэх эсэхээ бодолцож үзнэ үү. Түүний дараагаар доорх CV гэсэн товчин дээр дарж form бөглөнө үү. Бид аль болох хурдан хариу илгээх болно.Анхааруулга — 1. Элсэх хүсэлтийг хүлээж авснаас хойш хамгийн ихдээ 24 цаг хүлээх тул түүнээс хойш хариулсан тохиолдолд таны хүсэлт буцаагдахыг анхаарна уу.